card

Хатжуулсан шил

 

Шилийг 700 градусын өндөр хэмд уяраасны дараа огцом хөргөснөөр шилний бат бэх байдал даруй 4-5 дахин нэмэгдэж улмаар уяраах үеийн дулааны энерги шилний дотоод бүтцэд шингэж үлдсэнээр дулаан тусгаарлах чадвар нь эрс нэмэгддэг. Хагарахдаа жижиг хэсгүүд болон үйрч бутардаг тул аюулгүй.

Орчин үеийн барилгын шилэн фасаданд хатжуулсан шил зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Учир нь энэ шилний гадны нөлөөнд тэсвэртэй чанарт байдаг. Зөвхөн барилгын гадна фасад ч бус, өдөр тутам хэрэглэгддэг ширээний шилэн тавцан, шүршүүрийн хаалт хийх боломжтой. Өндөр дулаанаар шарж гаргаж авсан тул ил зуухны шилэн нүүр хүртэл хийдэг. Хатжуулсан шилийг давхарлаж нааснаар бат бэхийг илүү сайжруулж шилэн шат, шилэн шал зэрэг даацын элементүүдыг үйлдвэрлэнэ.

Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрууд хөл хөдөлгөөн ихтэйгээсээ болж шилэн хаалга, хана, цонх нь амархан хагардаг асуудал гардаг. Тэгвэл эрсдэл ихтэй ийм газар хатжуулсан шилээр хана, хаалгаа хийвэл хагарах, хагарсан шил орчин тойрондоо гэмтэл учруулах магадлалыг эрс бууруулдаг.

Хатжуулсан шилний зарим үзүүлэлтүүд:

1. Нягт (ойролцоогоор): 2.42-2.52 г/см3

2. Гулзайлтын бат бэх: 120 to 200 Н/мм2

3. Шахалтын бат бэх: 1000 Н/мм2

4. Уян харимхайн шинж чанар: 70ГПа-

5. Шугаман тэлэлтийн коефициент: 9 x 10-^6 м/Mк

6. Дулааны итгэлцүүр: 5.7 В/м2*К

7. Гэрэл бууруулалт (6мм тунгалаг шил): .93

8. Гэрэл дамжуулалт (6 мм тунгалаг шил): 87 %

 

ВИДЕО БИЧЛЭГ