Бидний тухай

 

Шилэн Хийц ХХК нь анх 2002 онд шил боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд шинэ тоног төхөөрөмж, шинэ технологийг үйлдвэрлэлд байнга нэвтрүүлж ирсний ачаар өдгөө зах зээлийн 50% орчим хувийг чанартай шил, шилэн бүтээгдэхүүнээр хангагч, салбартаа тэргүүлэгч үйлдвэр болоод байна.

Шилэн Хийц ХХК-ийн шилний үйлдвэр нь нийт 60 орчим шил боловсруулах чиглэлээр үйлдвэр дээр сургалтаар мэргэшсэн ажилчидтай. БХБЗТЯамтай хамтран Монголдоо анх удаа Шилчин мэргэжлийг баталгаажуулан холбогдох сургалтын материал, 1. 2. 3-р мэргэжлийн зэргийн хамт бий болголоо.

Шинээр орсон ажилтан зэрэг нэмэгдэх тутам сарын тогтмол цалин нэмэгдэх бөгөөд тухайн ажилтанг даан авч зэрэг нэмэхэд нь зааж зөвлөсөн мастер багшийг давхар шагнадаг. Энэхүү багш шавийн холбоо нь шинэ ажилтанг хурдан мэргэшүүлэх, боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулахад томоохон хувь нэмэр болдог.

Манай бүтээгдэхүүнүүд аюулгүй, бат бөх, өнгө үзэмжтэй байх ёстой гэж бид үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд баримталж буй концепт улам баяжиж эрчим хүчинд хэмнэлттэй шилэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх талаар эрчимтэй судалж байна. Энэ чиглэлээр Герман улсаас эрчим хүчинд хэмнэлттэй шилний чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж авчран 2011 оны 8-р сарын турш үйлдвэр дээр сургалт, зөвлөгөөг авахаар төлөвлөсөн.

Ингэснээр эх орондоо баригдаж буй барилгын гадна болон дотор шилэн бүрэлдэхүүн хэсгийн дулааны алдагдлыг багасгах, хүйтэн сэрүүн улиралд халаалтын зардлыг бууруулах шинэ технологийг дотоодын барилгын компаниуд болон хэрэглэгчдэд санал болгох боломжтой болох юм.