Захирлын мэндчилгээ

Захирлын үг

Шилэн Хийц ХХК нь анх 2002 онд үүссэн цагаасаа эхлэн шил боловсруулах технологийн шинэ дэвшил бүрийг үйлдвэрлэлдээ шургуу нэвтрүүлж ажилласний хүчинд өдгөө салбартаа тэргүүлэх үндэсний үйлдвэрлэгч болжээ. Дэлхийд барилгын шил боловсруулах олон арга барил байдгаас манай хамт олон одоогоор 90%-ийг эзэмшиж, өөрийн болгож чадлаа. Манай компани Монголд анх удаа шилчин мэргэжлийг бий болгож, сургалтын төв байгуулж анхны төгсөгчдөө ажлын байраар хангаж байсан үе саяхан мэт боловч нэлээд хэдэн жил өнгөрчээ. Эдгээр төгсөгчид маань салбарын хэмжээнд хамгийн олон жилийн туршлагатай мэргэшсэн шилчид болон манай компанид ажиллаж байна. Анх захиалга өгөхөөр сонирхож буй хэрэглэгч болон олон жилийн тууштай харилцагч нартаа бид 2 зүйлийг амладаг. Тэр бол “хамгийн олон жилийн шилний туршлага+шил боловсруулах шинэ, цогц технологи” юм. Манай компанийг сонгож үйлчлүүлдэгт тань баярлалаа.