Хүчин чадал

Монгол дахь хамгийн өндөр хүчин чадалтай шил хатаах зуух

Монгол дахь хамгийн өндөр хүчин чадалтай конвекцийн шил хатаах зуух

Та бүхний өмнө буй энэ тоног төхөөрөмж бол цагт 210м2 шил хатаах чадалтай, хамгийн орчин үеийн, эрчим хүчинд хэмнэлттэй конвекцийн технологиор ажилладаг шил хатаах зуух юм.

2013 оныг хүртэл Монголд зөвхөн Шилэн Хийц ХХК-д шил хатаадаг байсан ба 2013 онд бид хүчин чадлаа нэмэгдүүлж шинэ зуух суурилуулсан юм. Энгийн шилийг тусгай зориулалтын шил хатаах зууханд 700 С хэм хүртэл халаасны дараа хүйтэн агаарын урсгалаар огцом хөргөх замаар хатаасан шилийг гаргаж авна.

Манай үйлдвэр 6 дахь жилдээ шил хатааж байгаа ба уг хатаасан шил нь:

  • БНХАУ-ын GB9656-2003 болон GB/T 17340-1998 import brands
  • Европын Холбооны ECE R43-2000
  • Японы JIS R3206: 1997
  • АНУ-ын ANSI/SAEZ26.1-1996 чанарын стандартуудыг бүрэн хангасан бүтээгдэхүүн билээ.