Энгийн шил

 

Шил нь силикатын нэг төрөл бөгөөд химийн бүрэлдэхүүний хувьд цахиурын исэл ба бусад янз бүрийн металлын оксидуудын нэгдэлүүдээс тогтсон материал байдаг. Шил гэдэг нь аморф бүтэцтэй хатуу, тунгалаг, хэврэг бие юм. Тэр нь тодорхой хайлах ба хатуурах температургүй аажим хайлдаг эсвэл хатуурч бэхждэг. Янз бүрийн элементийг төрөл бүрийн оксид, галогенууд, сульфидууд болон металлуудыг хайлуулж хөргөөж боловсруулах замаар шил гаргаж авдаг. Гарал үүслээр нь шилийг байгалийн, аянгын, галт уулын, одон орны гаралтай: химийн бүрэлдэхүүнээр нь органик, ПС полистирол, полиметилметакрилат, органик биш силикат шил гэж ангилдаг. Зориулалт шинж чанараар нь: Оптик шил, химийн тэсвэртэй шил, дулаан тэсвэртэй шил, сав суулганы тэсвэртэй шил гэх мэтээр ангилдаг.

Шилний шинж чанар: шилний нягт 2.2-3.0 г/см.куб ба түүнээс дээш болор шилэнд энэ үзүүлэлт нь ихсэхэд шилний гэрлийн хугарал, гялалзалт, талстын гоёмсог үзэмж зэрэг нь сайжирдаг. Механик шинжийн хувьд шахах хүчний үйлчлэлд их сайн тэсвэрлэдэг харин сунгах нугалах цохих хүчинд тэсвэргүй. Бат бөх шинж нь шилний найрлагад орсон дараах оксидын хэмжээнээс хамаарна.

Дулааны шинж нь: шил нь дулааныг маш муу дамжуулдаг, харин дулаан багтаамж, тэлэлт ихтэй материал юм. Дулаан тэсвэрлэлтээр шилний төрлүүд янз бүр байх бөгөөд кварцын шил 1000 градус С, ердийн сав суулганы шил 95градус С, ситаллын шилэн сав 300-600 градус С байдаг. Оптик шинжид шилний тунгалаг шинж, өнгө, гэрлийн хугарал, гэрэл ойлгох ба нэвтрүүлэх зэрэг шинжүүд хамаарагдана. Шил нь өнгөгүй тунгалаг байхаас гадна бүдэгрүүлсэн сүүн өнгөтэй ба янз бүрийн өнгөөр будагдаж гоёмсог өнгө оруулсан байна. Шилэнд туссан гэрлийн хугарал, гэрэл ойлгох ба нэвтрүүлэх чадварын коэффицент зэрэг нь шилний гоо сайхны шинжийг тодорхойлно. Шил нь химийн тэсвэршил маш сайн, ялангуяа ус ба хүчлийн үйлчлэлд их тэсвэртэй харин шүлтэд арай бага тэсвэртэй, зөвхөн хайлуурын хүчилд тэсвэргүй буюу хайлдаг, тиймээс энэ хүчилийг шилэнд хээ зураглал гаргахад хэрэглэдэг.

Шилний тухай эвтэйхэн бичсэн http://flower_x.blog.gogo.mn/index.html -доо баярлалаа.

Энгийн шил

 

Тунгалаг шил