Энгийн шил /Float glass/

Энгийн шил /Float glass/

Энгийн шил гэдэг нь барилга, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хамгийн өргөн хэрэглэгддэг, нэмэлт боловсруулалт багатай хавтгай шилийг хэлнэ. Үүнийг техникийн нэршлээр натри-кальцийн (soda-lime) шил гэж нэрлэдэг.

Энгийн хавтгай шилийг үйлдвэрлэхдээ цахиурын өндөр агууламжтай элсийг шатааж эрдэс бодисын хайлмаг болгон хавтгай төмөр зууханд хайлсан цагаан тугалга дээр хэвтээ байдлаар урсган 2 талдаа төгс тэгш, гөлгөр гадаргуу үүсгэдэг технологи ашигладаг ба дэлхийн ихэнх оронд энэ технологиор шил үйлдвэрлэж, ашиглаж байна.

Бүтэц, найрлага:

  • Цахиурын исэл (SiO₂) ~70–75 %
  • Натрийн исэл (Na₂O) ~12–15 %
  • Кальцийн исэл (CaO) ~8–10 %
  • Бусад нэмэлтүүд (MgO, Al₂O₃)

Энгийн шилний зарим үзүүлэлтүүд:

  1.  Гэрэл нэвтрүүлэлт: ~85–90% /шилний зузаанаас хамаараад/
  2.  Гулзайлтын бат бэх: 40–60 МПа
  3.  Дулаанд тэсвэрлэх чавдар: 60–80 °C
  4.  Шугаман тэлэлт: (8–9) × 10⁻⁶ /°C
  5.  Зузаан: өргөн хэрэглээнд 4-12 мм /2-25 мм хүртэлх хэмжээтэй үйлдвэрлэгддэг/

Хэрэглээ:

Хагарахдаа хурц ирмэгтэй, том хэлтэрхий болдог, цохилт, дулааны огцом өөрчлөлтөд тэсвэр муутай ч үнийн хувьд хямд тул барилгын зориулалт, ашиглалтаас хамааран цонхны шил, дотор хаалга буюу бага ачаалалтай орчинд, шилэн тавиур гэх мэтэд тохируулан хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information

Үнийн санал авах

Та шилний төрөл болон хэмжээ, шилний зузаан гэх мэт мэдээллээ дэлгэрэнгүй үнэн зөв ойлгомжтой бичнэ үү. Бид таны хүсэлтийн дагуу эргэн холбогдох болно. Танд амжилт хүсье!