Энгийн шилэн дээр нэмэлтээр дулааны боловсруулалт хийсэн физик болон механик шинж чанараар онцлог аюулгүй шилийг хатжуулсан шил гэнэ.
Энгийн шилийг 620-680 градусын өндөр температурт дулааны боловсруулалтад оруулсны дараа огцом хөргөснөөр шилний бат бэх 4-5 дахин нэмэгдэнэ. Тухайлбал уг шил дулааны боловсруулалтад орох үед шилний дотоод бүтцэд дулааны энерги нөлөөлж улмаар шилний гадаргуу дээр шахалтын хүч ихсэж, харин дотоод бүтцэд тэлэлтийн хүч эсрэг чиглэлд үйлчилнэ. Мөн хатжуулсан шилний дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь энгийн шилнээс ялгаатай байдаг. Физик болон механик үйлчлэлд илүү тэсвэртэй болох ба хагарсан тохиолдолд мохоо өнцөг үүсгэн жижиг хэсгүүдэд хуваагддаг тул аюулгүй шил гэж нэрлэгддэгээрээ онцлогтой. Эдгээр шинж чанар, онцлогуудаас хамааран орчин үеийн барилгын шилэн фасад, цонх, хаалганд түлхүү ашиглах хандлагатай болсон.
Хатжуулсан шилээр барилгын гадна фасадаас эхлээд өдөр тутамд бидний хэрэглэдэг ширээний шилэн тавцан, шүршүүрийн хаалт гэх мэт зүйлсийг хүртэл хийх бүрэн боломжтой байдаг. Өндөр температурт дулааны боловсруулалт хийж гаргаж авсан тул дулааны үйлчлэлд тэсвэртэй болдог ба ил зуухны шилэн нүүр хүртэл хийж болдгоороо давуу талтай.
Хатжуулсан шилний үзүүлэлтүүд:
Хэрэглээ: