Олон үет шил /Laminated glass/

Олон үет шил /Laminated glass/

Нэг ба түүнээс дээш тооны шилийг уян налархай, наалдамхай хуудсан материалаар завсрын үе үүсгэн холбож хийсэн нийлмэл бүтээгдэхүүнийг олон үет шил гэнэ.

Шилийг хооронд нь наахдаа (polyvinyl butyral), EVA (ethylene-vinyl acetate) эсвэл бусад давирхайлаг хамгаалалтын давхаргыг халааж наадаг. Тиймээс ламинатлах шилний гадаргуу тэгш, цэвэр, химийн идэвхгүй байх шаардлага тавигддаг. Дулааны боловсруулалтад шинж чанар болон бүтцээрээ өөрчлөлтөд орохгүй байхыг харгалзан энгийн, тунгалаг, маатласан болон хээтэй, хатуу түрхлэгтэй шилийг ламинатлах боломжтой. Мөн завсрын үе нь зурагтай, будагтай, төрөл бүрийн декор маягийн хээ хуарыг оруулж боловсруулсан байдлаар ч хийж болдог тул аюулгүй бөгөөд загварлаг шийдлийг бүрдүүлэх боломжтой.

Хэрэглээ

  • Завсрын нимгэн хуудсанд өнгө оруулж, зураг, хээ үүсгэх гэх мэт олон төрлийн ажилбарыг хийх боломжтой тул дизайн, архитектурын шийдэлд нийцэхээс гадна дунд давхарга нь шилийг хагарахад унагалгүй барьж тогтоодог тул аюулгүй байдлыг хангасан байдаг. Хатжуулсан шилийг мөн ашиглах боломжтой тул шилэн тагт, оффисын хаалт, шилэн гүүр, шилэн лифт зэргээр ашиглахад тохиромжтой.
  • Давхар бүтэцтэй тул дулаан, дуу тусгаарлалт сайтай.
  • UV хамгаалалтын үетэй бол нарны хэт ягаан туяаг 99% хүртэл шүүх боломжтой байдаг.
  • Хатжуулсан олон үет шил нь цохилтод тэсвэртэй, бутарч хагарах зэргээр аюулгүй байдлын талаас маш сайн байдаг тул автомашины салхины шил, барилга, сургууль, банкны хамгаалалтын шил, тагтны хаалт, шилэн хаалга, хаалт, шилэн дээвэр, шилэн фасад зэрэгт хэрэглэдэг.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information

Үнийн санал авах

Та шилний төрөл болон хэмжээ, шилний зузаан гэх мэт мэдээллээ дэлгэрэнгүй үнэн зөв ойлгомжтой бичнэ үү. Бид таны хүсэлтийн дагуу эргэн холбогдох болно. Танд амжилт хүсье!