Матмал шил /Curved glass/

Матмал шил /Curved glass/

Үйлдвэрлэлийн явцад тусгайлан бэлдсэн хэвэнд нумруулан дулааны боловсруулалт хийсэн хэлбэрийн өөрчлөлттэй шилийг матмал шил гэнэ.

Хавтгай шилийг ойролцоогоор 650-720°С температурт дулааны боловсруулалт хийж урьдчилан бэлдсэн хэв дээр байрлуулан аажмаар уяраах замаар гаргаж авдаг. Дулааны боловсруулалт хийгдсэний дараа уг матсан шилээ орчны температурт мөн адил аажмаар хөргөх замаар боловсруулалт хийдэг. Орчин үеийн интерьерийн шийдэл, дотоод үзэмжээс хамааран шилийг матаж ашиглах нь түгээмэл болсон. Тодорхой хэмжээний дулааны боловсруулалтад оруулсан тул бат бэхийн хувьд сайжирч физик, механик ачаалал даах чадвар энгийн шилнээс өндөр болсон байдаг.

Матмал шилний үзүүлэлтүүд:

  1.  Нягт (ойролцоогоор): 2.5 г/см3
  2.  Гулзайлтын бат бэх: 30-50 МПа
  3.  Шахалтын бат бэх: 800-1000 МПа
  4.  Уян харимхайн шинж чанар: 70 ГПа
  5.  Шугаман тэлэлтийн коэфициент: 9 x 10-6 1/оС
  6.  Дулааны итгэлцүүр: 1.0 Вт/м*К
  7.  Гэрэл нэвтрүүлэлт: Жишээ нь тунгалаг шил 85-90%

Хэрэглээ:

  • Нумласан буюу дугуйруулсан байдал нь интерьер болон архитектурын шийдэл, дотоод дизайнд өвөрмөц бөгөөд цэвэрхэн, тухтай өнгө аясыг нэмж өгдөг давуу талтай. Дотоод засал, шилэн хана, хаалга, шилэн шүүгээний хаалга гэх мэт олон талаар ашиглах боломжтой байдаг.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information

Үнийн санал авах

Та шилний төрөл болон хэмжээ, шилний зузаан гэх мэт мэдээллээ дэлгэрэнгүй үнэн зөв ойлгомжтой бичнэ үү. Бид таны хүсэлтийн дагуу эргэн холбогдох болно. Танд амжилт хүсье!