Энгийн толь / Mirror/

Энгийн толь / Mirror/

Брэнд: Brand: Энгийн

Энгийн толь нь энгийн шилний нэг талд гэрэл ойлгогч металл давхарга /ихэвчлэн мөнгө эсвэл хөнгөн цагаан/ болон хамгаалалтын зориулалтаар цайр, сайн чанарын лак, будгийн үе түрхэж хийсэн, дотор болон гадна орчинд ашиглагддаг өнгөлгөөний шилэн материалыг хэлдэг.

Мөнгөн болон хөнгөн цагаан бүрхүүл нь дүрс ойлгох гол давхарга тул чийг, зэврэлтээс хамгаалах үүрэгтэй хамгаалалтын үеийг зайлшгүй хийнэ. Сүүлийн үед мөнгөн бүрхүүлтэй толийг илүү хэрэглэж байгаа ба хөнгөн цагаан бүрхүүлтэй харьцуулахад дүрс тод, чийгт тэсвэртэй байдаг.

Толь нь орон зайг том харагдуулахаас гадна гэрэл ойлгох чанар нь сайн байдаг. 3-8 мм-ийн зузаантай толь өргөн хэрэглэгддэг ба зориулалтаас шалтгаалан сонголтоор 2-12 мм зузаантай ч байж болно.
Толины мөнгөн давхарга нь 0.08-0.12 микрон, хамгаалалтын лак, будаг нь 20-40 микрон, цайрын зузаан 0.015-0.05 микрон байх ба энэхүү цайрын давхарга нь нүдэнд харагдахгүй маш нимгэн боловч мөнгөн давхаргыг исэлдэлт, чийгээс хамгаалж, толины эдэлгээг уртасгадаг.

Хэрэглээ: /мөнгөн толь/

Дүрсийг тод, гажуудал багатай тусгах бөгөөд өндөр ойлттой, хар тугалга, зэс агуулаагүй орчин үеийн үйлдвэрлэлийн технологиор хийгдсэн байдаг. Тиймээс ашиглалтын явцад толбо үүсэх, цайрах, харлах зэрэг гэмтлийн эрсдэл харьцангуй бага. Арын хамгаалалтын бүрхүүл нь наалдац сайтай, чийг болон химийн нөлөөнд тэсвэртэй тул удаан хугацаанд тогтвортой ашиглах боломжтой. Эдгээр шинж чанар нь дараах орчинд ашиглахад тохиромжтой болгодог.

  • Интерьер засал / хана, тааз, шүүгээ/
  • Угаалгын өрөө, коридор, хүлээлгийн танхим
  • Лифт, худалдааны төвүүд
  • Зочид буудал, оффис гэх мэт газруудад ашиглагдаж байна.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information

Үнийн санал авах

Та шилний төрөл болон хэмжээ, шилний зузаан гэх мэт мэдээллээ дэлгэрэнгүй үнэн зөв ойлгомжтой бичнэ үү. Бид таны хүсэлтийн дагуу эргэн холбогдох болно. Танд амжилт хүсье!