Шилийг давхарлаж завсар хооронд уян хатан пластик бодис PVB-ийг нимгэхэн хавчуулснаар шил хагарахдаа энэхүү бодис дээр тогтож орчноо гэмтээдэггүй. Олон давхарласан ламинатан шилний цохилт даах чадвар эрс нэмэгдэх тул бууны сум үл нэвтлэх шил хийж ашигладаг байна. Завсар хооронд шилний тусгай торго хийж гоёл чимэглэлийн бат бэх шилийг гаргаж авч болно.
Машины салхины шил хагарч бутарсан ч хэлтэрхийнүүд нь салахгүй байгаад байдаг. Тэгвэл салхины шилийг бас л ламинатдаж хийсэн байдаг байна.
Хатаасан шилийг ингэж ламинатан болгосноор бат бэх чанар, гадны нөлөөг тэсвэрлэх чадвар нь хэд дахин нэмэгддэг.