Манайх Коммерлингийн албан ёсны үйлдвэрлэгч боллоо.

Шилэн Хийц ХХК нь дэлхийд хуванцар вакуум цонх хаалганы материал үйлдвэрлэлээр тэргүүлэгч Германы Коммерлинг брэндийн албан ёсны үйлдвэрлэгчээр шалгарлаа. Шилэн Хийц ХХК-ийн захирал Д.Гантулга, Коммерлингийн Ази тивийг хариуцсан захирал ноён Баракко Ив-Пиер нар “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурснаар манай улсын вакуум цонх хаалганы салбарт нэгэн шинэ хуудас бичигдлээ. Коммерлинг нь 100 гаруй жилийн өмнө байгуулагдаж байсан, вакуум цонх хаалганы түүхий эд үйлдвэрлэгч ууган компаниудын нэг бөгөөд өдгөө дэлхийн 21 оронд салбар, төлөөлөгчийн газартай, дэлхийн хуванцар цонх, хаалганы зах зээлийн 20%-ийг хангадаг Profine группт харьяалагддаг нэр хүндтэй компани юм. Тус компанийн Монгол дахь албан ёсны түнш болсноор Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон, олон жилийн эдэлгээ даах чанартай, дулаан, дуу чимээг сайтар тусгаарлах хуванцар вакуум цонх хаалгыг Европ стандартын дагуу үйлдвэрлэж хэрэглэгч Та бүхэнд санал болгох боломжтой боллоо. Дашрамд дурдахад, Коммерлинг брэндийн материалууд Германд борлуулалтаараа N1-д  жагсдаг юм байна.