ЭНГИЙН ТОЛЬ - БИДНИЙ ХИЙСЭН АЖЛУУДААС
Утас: 7010-7272
ТОЛИНЫ ТУХАЙ СОНИРХУУЛАХАД:
Хүн төрөлхтөн дээр үеэс толийг ашиглаж ирсэн боловч энэ нь үргэлж шилэн байгаагүй юм. Анхны толийг ойролцоогоор МЭӨ 600 жилийн өмнө хэрэглэж байсан гэж үздэг. Энэ нь өнгөлсөн гадаргатай байгалийн түүхий эд байв. Үүний дараагаар хүмүүс зэс, хүрэл, алт, мөнгө ашиглан толь хийх болов. Эдгээр металлууд маш хүнд бөгөөд жижигхэн байлаа. Үнэндээ энэ толийг дүрс ойлгох гэж бус үзвэр маягаар ашигладаг байж.
Дундад зууны үед та бидний одоо хэрэглэж байгаа шилэн толь хийгдэжээ. Тэр үеийн хүмүүст одоогийн толь хийдэг технологи байгаагүй учраас үүнийг хийхэд хүнд байв. Иймээс толь маш үнэ хүрдэг байсан ажээ. Сэргэн мандалтын үед толь хийх арга технологи сайжрав. Уран зураачид өөрийн хөрөгөө толь ашиглан зурах болов. Хэдийгээр толь хийх нь урьд өмнөхөөсөө хялбар болсон ч зөвхөн чинээлэг нэгэн худалдаж авахаар үнэтэй хэвээрээ байлаа. 1835 онд одоогийн технологи бүтээгджээ.
Эх сурвалж: http://humanz.mn/i/1244