Сийлбэртэй шил
Тусгай элсийг шил рүү шүрших замаар шилийг цантай, сүүн гэж бидний нэрлэдэг мааттай шилийг гаргаж авна.Нэгэнт маатлагдсан шил дахиж арилахгүй бөгөөлд маат ашиглан үг үсэг дүрс шивж болно.
Байгууллагууд голцуу өөрсдийн нэр, логог шилэн ханандаа шивүүлдэг байхад айл өрхийн хэрэглэгчид төрөл бүрийн хээ, дүрсийг шивүүлэх сонирхолтой байдаг.
Дээр нь наадаг цавуутай хуулга ашиглан шилийг сүүн болгодог технологи байдаг хэдий ч манай үйлдвэр дэмждэггүй. Учир нь ийм хуулга наасан шил булангаасаа амархан сөрдийж халтартаад байдаг. Мөн хуулганы зүйдэл нь анзаарагдаад байдаг ба энэ нь шилэн ханыг болхидуу харагдуулдаг. Гэхдээ хуулгаар сүүн шил болгож наахын нэг давуу гэж хэлж болох тал нь наасан хээ хуар, компанийн логог дараа нь сольж болдогт оршдог.
Ханыг битүү юмуу хэсэгчлэн сүүн болгосноор цаана нь байгаа дүрс бүдгэрч харагддаг тул офис болон шүршүүрийн хаалтанд түгээмэл хэрэглэнэ.