Шилийг давхарлаж хоорондын зайг тусгай хий буюу чийгийг нь авсан агаараар дүүргэж ирмэгүүдийг давхар лацдаж битүүлснээр дулаан алдагдлыг маш сайн бууруулдаг , цан цохидоггүй шилийг гаргаж авна.
Вакум цонх, хаалга дулаанаа сайн барихын тулд шилэн пакет буюу дулаан тусгаарлах шилийг өндөр чанартай бэлтгэсэн байх шаардлагатай. Шилний завсар хооронд “будаа” гэж нэрлэдэг чийг дарагч үрлүүдийг байршуулж өгнө. Манай үйлдвэр дээр шилэн пакетыг энгийн болон хатаасан шил хослуулж Таны хэрэгцээ, төсөвт нийцсэн хослолоор хийж байна.
Гурван давхар шилтэй пакетыг бид сүүлийн үед үйлдвэрлэлдээ эрчимтэй нэвтрүүлж байгаа бөгөөд ингэснээр барилгын дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчинд хэмнэлттэй шийдлийг дэмжиж байна