Шилний Герман мэргэжилтэн 1 сарын турш зөвлөгөө өглөө

Герман улсын мэргэжилтэн ноён Питер Шварц Шилэн Хийц ХХК-ийн охин компани болох KWD – ийн вакуум цонх хаалганы үйлдвэр дээр бүтэн сарын турш мэргэжлийн зөвлөгөө өгч, барилгын дулаан алдагдлыг цонхны шилийг сайжруулан бууруулах, шилэн фасад, шилний дулаан алдагдлыг хэрхэн багасгах талаар сургалт явууллаа.

Питер гуай шилний дэлхийн том концернуудын нэг болох Пилкингтон группын шилэн пакетны үйлдвэрт 25 жил ажилласан бөгөөд шилний салбарт нийтдээ 40 жилийн ажлын туршлагатай хүн юм.