Бидний тухай

Шилээр урлаж, хийцээр ялгарна

Шилийг урлаг болгон хөгжүүлж буй үндэсний үйлдвэрлэгч

2002 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Шилэн Хийц” ХХК нь шил боловсруулах салбарын технологийн хөгжил, дэвшлийг алхам бүртээ үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Монголын шилэн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгч болж чадсан билээ.

Алсын хараа, эрхэм зорилго...

Алсын хараа

Бид салбартаа технологиор тэргүүлэгч, хөгжлийг чиглүүлэгч, ололт амжилтаа бусаддаа хуваалцсан үлгэр жишээ компани байна

Эрхэм зорилго

Бид хамгийн тунгалаг шилээр, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн, орчин үеийн лабораториор баталгаажуулан, олон улсын ISO чанарын хяналтан дор, олон жилийн туршлагатай шилчдийн ур чадвар, сэтгэлээ шингээн бүтээсэн шилэн хийцийг хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай, найрсагаар хүргэж, угсарч үйлчлэх болно.

Үнэт зүйл

  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамж
  • Тогтмол сайжруулалт хийж, орчин үеийн шинэлэг дэвшилтэт технологи, хэв загварыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах
  • Ажилчдын аюул, эрсдэлгүй, тав тухтай орчинг бүрдүүлж ажиллах
  • Монгол улсын хууль тогтоомжийг дээдлэн ажиллах

2002 - 2025

Түүхэн замнал

2002

2002

Үүсгэн байгуулагдсан

2002

2002

Автомашины салхины шилний үйлдвэрлэл

2005

2005

Төмөр боловсруулах цех

2006

2006

Толь боловсруулах шугам

2007

2007

Монголын анхны хатжуулсан шил

2008

2008

Хуванцар болон металл хаалга цонхны үйлдвэр

2009

2009

Монголд анх удаа матаж хатжуулсан барилгын шил үйлдвэрлэв

2009

2009

Монголд анх удаа КАД шил зүсэгч, мөн хэт ягаан туяагаар шарагч шилний принтерийг суурилуулав

2010

2010

Шилчин мэргэжлийг үндэсний хэмжээнд батлуулав.

2012

2012

Германы хуванцар хаалга, цонхны материалын “Коммерлинг” брэндийн албан ёсны түнш болов

2012

2012

Охин Компани болох “Сопоко” ХХК нарны дэлгэц дотооддоо үйлдвэрлэж эхлэв

2013

2013

Агаарын конвекцийн технологиор ажиллах шил хатаах 2 дахь зуух суурилуулав

2014

2014

Хаалга цонхны үйлдвэрлэгч Германы Рото брэндийн албан ёсны түнш болов

2018 – 2023

2018 – 2023

ISO чанарын удирдлагын системийг хэрэгжүүлж эхлэв

2018

2018

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болов

2019

2019

Шилэн багцын автоматжуулсан шугам

2020

2020

Иж бүрэн салбар үйлдвэр ашиглалтанд оров

2024

2024

Хамгийн сүүлийн үеийн матжуулах шугамтай болов

Хамтрагч байгууллагууд

Бид салбар бүрт тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан итгэлцэлд суурилсан түншлэлийг бий болгосон.