Хүний нөөц

Байгууллагын соёл

Шилэн Хийц ХХК нь зөвхөн бүтээгдэхүүн биш мөн итгэлцэл, чанар, загвар дизайн, технологийн нэгдлийг бий болгохыг эрмэлздэг. Бид хамт олноороо урт хугацааны амжилт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэсэн соёлыг бүтээж байна.

  • ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭНЭ
    Бүтээгдэхүүн бүрт сэтгэлээ шингээн, стандартын дагуу үйлдвэрлэнэ
  • ШИНИЙГ САНААЧИЛНА
    Дизайн, технологийн шинэ шийдлийг тасралтгүй нэвтрүүлнэ
  • ХАРИЛЦАН ХҮНДЛЭЛТЭЙ АЖИЛЛАНА
    Хэрэглэгч, ажилтан, түншүүдтэйгээ итгэлцэл дээр суурилсан харилцаа бий болгоно.
  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
    Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина.

Ажлын орчин

Мөн шинээр орсон ажилчдын зэрэг нэмэгдэх тутам тогтмол цалингийн хэмжээ нэмэгдэх бөгөөд тухайн ажилтанг даан авч, зааж зөвлөсөн мастер багшийг мөн давхар шагнадаг. Энэхүү багш шавийн холбоо нь шинэ ажилтанг хурдан мэргэшүүлэх болон тогтвор суурьшилтай ажиллуулахад томоохон хувь нэмэр болдог. 

  • ОРЧИН ҮЕИЙН ҮЙЛДВЭР, ОФФИС
    Цэвэр, тав тухтай, аюулгүй ажлын байр, дэвшилтэт тоног төхөөрөмж.
  • БАГААР АЖИЛЛАХ УУР АМЬСГАЛ
    Харилцан бие биенээ дэмжих, мэдлэгээ хуваалцах соёл төлөвшсөн.
  • МЭРГЭЖЛЭЭРЭЭ ХӨГЖИЖ СУРАЛЦАХ БОЛОМЖ
    Сургалт, ур чадварын хөгжүүлэлт тогтмол зохион байгуулна.
  • УЯН ХАТАН, ЭЕРЭГ УУР АМЬСГАЛ
    Ажилтны санал бодлыг сонсож, тэдний санаачилгыг дэмжинэ.