
“Шилэн Хийц” ХХК нь “Барилгын цонх, хаалганы техник хяналтын байгууллага”-ыг 2023 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь шил, шилэн хийц, цонх, хаалга, хаалт, шилэн багц болон хатжуулсан шилний чанарт хяналт тавих үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.
Үндэсний болон олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, норм дүрмийг баримтлан барилгын цонх, хаалганы техникийн хяналтын ажлыг гүйцэтгэх бөгөөд баталгаажсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглаж орчин үеийн жишигт нийцсэн техникийн хяналтын байгууллага ажиллаж байна.
Лабораторийн тоног төхөөрөмж худалдан авалт
2021 онд Сорилт туршилтын лабораторийн тоног төхөөрөмжийн сонголт хийж худалдан авч, оруулж ирлээ.
Албан ёсны үйл ажиллагаа эхлүүлэв
2023.04 сард албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан удаашралтай байсан гэрээний заалтууд хэрэгжиж, тоног төхөөрөмжөө суурилуулан, угсарч, хэмжилт тохируулгыг үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүдтэй хамтран хийж гүйцэтгэв.
“Дулаан дамжуулалтын эсэргүүцэл” анхны туршилт
2023 оны 4-р сарын 21–нд үйлдвэрлэгч талын инженерүүдийн хамтаар эхний туршилт болох “Дулаан дамжуулалтын эсэргүүцэл”-ийн туршилт хийгдсэн.
“Шилэн фасадын стандарт ба технологи” сургалт
2023 оны 5-р сарын 17-нд Барилгын инженерүүдийн холбоотой хамтран барилгын шил, шилэн фасад, цонх, хаалга үйлдвэрлэгчдийг хамруулсан “Барилгын шилэн фасадын стандарт ба технологи” сэдэвт сургалт явуулсан.
Барилгын салбарын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг
2023 оны 10 сарын 09-нд “Барилга архитектур корпораци” ХХК болон “Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв”-ийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны гишүүдийг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
“Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал” сургалт
2023 оны 11 сард 03-нд Хотын стандарт хяналтын газартай барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, ажилтнуудад зориулсан “Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Барилгын хөгжлийн төвтэй уулзалт, хэлэлцүүлэг
2023 оны 12 сарын 08-ны өдөр “Барилгын хөгжлийн төв”-ийн Баталгаажуулалтын албатай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан.
Барилга.мн сэтгүүлд танилцуулга нийтлэв
2023 оны Барилга.мн сэтгүүлийн 12 сарын дугаарт танилцуулга оруулсан.
MNS ISO/IEC 17025:2018 итгэмжлэлийн өргөдөл
2024 оны 06 сард “Үндэсний итгэмжлэлийн төв”-д “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлүүлэх өргөдөл гаргасан бөгөөд “Техникийн хяналтын байгууллага”-аар үйл ажиллагаагаа өргөжүүлж, итгэмжлэл авах тухай зөвлөмжийг хүлээн авсан.
Техникийн хяналтын байгууллага болж өргөжүүлэв (ISO/IEC 17020:2013)
2024.07.01-ээс эхлэн “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс зөвлөмж болгосны дагуу “Барилгын цонх, хаалганы техникийн хяналтын байгууллага” болон үйл ажиллагаагаа тэлсэн бөгөөд "Тохирлын үнэлгээ, Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага" MNS ISO/IEC 17020:2013 стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, холбогдох баримт бичгийн боловсруулалтыг хийж эхэлсэн.
Proplex компанийн семинарт оролцов
2025.04.23-ны өдөр Орос улсын 25 жилийн түүхтэй “Proplex” компани болон Монгол дахь суурин төлөөлөгчийн хамт зохион байгуулсан семинарт оролцсон.
Дэлхийн итгэмжлэлийн өдөрлөгт оролцов
2025.06.08-нд Дэлхийн итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт оролцож, хагас жил тутмын сэтгүүлийн анхны дугаарт Техникийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулгыг бэлтгэн, оролцсон.
Үндэсний итгэмжлэлийн төвийн баримт бичгийн үзлэг
2025.06.23-нд Үндэсний итгэмжлэлийн төвөөс баримт бичгийн үзлэг хийсэн.
Итгэмжлэл олгох “Техникийн хорооны хурал”-д оролцов
2025.10.13-нд “Үндэсний итгэмжлэлийн төв”-өөс Итгэмжлэл олгох тухай “Техникийн хорооны хурал”-д оролцсон
ISO/IEC 17020:2013 шаардлага хангасан (IB059 гэрчилгээ гардан авсан)
2025.12.08-нд "Тохирлын үнэлгээ, Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага" MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлага хангасан тул IB059 дугаартай Итгэмжлэлийн гэрээг гардан авсан.
Барилгын цонх, хаалга, шил, шилэн бүтээгдэхүүн, түүний суурилуулалт, ашиглалтад хяналт гүйцэтгэх Монголын анхдагч байгууллага.
Бид харилцагч танд шударга, хараат бус хандаж, хяналтын явц болон үр дүнгийн мэдээллийн нууцыг чанд халгална.
Туршлагатай инженерүүд баталгаажсан тоног төхөөрөмжөөр чанартай гүйцэтгэлийг санал болгодог.
Бүтээгдэхүүн болон түүний суурилуулалт, ашиглалтын чанарын үзүүлэлтийг MNS ISO/IEC 17020:2013 стандартыг баримтлан тодорхойлно.
Бид таны захиалгыг дунджаар ажлын 6 хоногт багтаан бүрэн гүйцэтгэнэ.