Хатжуулсан шил

Хатжуулсан шил

Хатжуулсан шил

Үйлдвэрлэлийн явцад нэмэлтээр дулааны боловсруулалт хийсэн натри шохойн цахиурт найрлага бүхий физик, механик шинж чанараар онцлог аюулгүй шилийг хатжуулсан шил гэнэ.

Энгийн шилийг 620-680 градусын өндөр хэмд дулааны боловсруулалтад оруулсны дараа огцом хөргөснөөр дулааны боловсруулалтын үед үүссэн энерги шилний дотоод бүтцэд нөлөөлөн шилний бат бэх 4-5 дахин нэмэгдэж, шилний гадаргуу дээр шахалтын хүч ихсэх, дотоод бүтцэд тэлэлтийн хүч эсрэг чиглэлд үйлчилснээр цохилтод тэсвэртэй болох ба хагарсан ч энергий жигд тархах тул хурц өнцөггүй, мохоо хэлтэрхий болж бутарна. Эдгээр шинж чанар, онцлогуудаас хамааран орчин үеийн барилгын шилэн фасад, цонх, хаалганд түлхүү ашиглах хандлагатай болсон.

  • Хатжуулсан шилээр барилгын гадна фасадаас эхлээд өдөр тутамд бидний хэрэглэдэг ширээний шилэн тавцан, шүршүүрийн хаалт гэх мэт зүйлсийг хүртэл хийх бүрэн боломжтой байдаг. Өндөр температурт дулааны боловсруулалт хийж  гаргаж авсан тул дулааны үйлчлэлд тэсвэртэй болдог ба ил зуухны шилэн нүүр хүртэл хийж болдог. 

Хатжуулсан шилний зарим үзүүлэлтүүд:

  1. Нягт (ойролцоогоор): 2.42-2.5 г/см3
  2.  Гулзайлтын бат бэх: 120-200 МПа
  3.  Шахалтын бат бэх: 800-1000 МПа
  4.  Уян харимхайн шинж чанар: 68-72 ГПа
  5.  Шугаман тэлэлтийн коефициент: 9 x 10-6 1/оС
  6. Дулааны итгэлцүүр: 0.9-1.1 Вт/м*К
  7.  Гэрэл бууруулалт: Жишээ нь тунгалаг шил 9-12%
  8.  Гэрэл нэвтрүүлэлт: Жишээ нь тунгалаг шил 88-91%

Хэрэглээ  

  • Салхи, механик ачаалал ихтэй орчинд эвдрэх эрсдэл бага учраас фасад, шилэн хана, тагт, буудлын хаалт, шилэн хаалга, шилэн хашлага, шатны хаалт, дэлгүүрийн витрин зэрэгт ашигладаг.
  • Хүний аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг бүс нутагт олон нийтийн барилга (сургууль, эмнэлэг, худалдааны төв), орон сууцны хаалга, цонхны доод бүс душны кабин, ариун цэврийн өрөө, цахилгаан шатны шилэн хаалт зэрэгт ашиглах нь цохилтод тэсвэртэй бөгөөд хагарахпдаа бутардашг шинж чанараас нь хамааран тохиромжтой байдаг.
  • Температурын зөрүү ихтэй орчинд буюу 200–250°C хүртэл температурын огцом өөрчлөлтийг тэсвэрлэдэг тул наранд халж, сүүдэрт гэнэт хөрөх үед хагарах магадлал бага, гадна фасадын шил, наран талын том хэмжээтэй цонх, хүлэмж, өвлийн цэцэрлэг, зуух, плитаны хамгаалалтын шил зэргээр хэрэглэдэг.
  • Тунгалаг, өнгөт, цайртай, Low-E, хээтэй зэрэг олон төрлөөр боловсруулж хатжуулах боломжтой тул гадаргуу тэгш, цэвэр харагддаг, архитектурын гоёлын шийдэл, дотоод заслын шилэн хана, тасалгаа, шилэн тавилга (ширээ, тавцан)-д ашиглахад цэвэрхэн харагдахаас гадна удаан эдэлгээтэй байна.
  • Газрын түвшнээс доош цонх, шилэн хаалга, 1 м-ээс дээш өндөрт байрлах шилэн хана, хууль, нормын шаардлага, олон улсын стандартууд (EN, ISO, ASTM)-д “safety glass” гэж заадаг.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information