Өнгийн шил

Өнгийн шил

Өнгөт шил (Tinted Glass)

Шил үйлдвэрлэлийн явцад энгийн тунгалаг шилний түүхий эд буюу найрлагад металл ион бүхий өнгө оруулагч нэмэлтүүд (Fe, Co, Ni, Se зэрэг) нэмснээр шилийг тодорхой өнгө (ногоон, цэнхэр-ногоон, гүн хөх, саарал, хүрэн-саарал, ягаан, улаавтар)-тэй болгодог архитектурын зориулалттай шилэн бүтээгдэхүүн юм. Энэ төрлийн шил нь гэрэл нэвтрүүлэлт болон нарны хэт яагаан туяаны нөлөөг бууруулж, тухайн барилгад эрчим хүчний хэмнэлт бий болгохоос гадна харагдах байдал, үзэмжийг сайжруулах гэх мэт ач холбогдолтой. Шилний өнгө нь нэмэлтийн хэмжээ, шилний зузаан зэргээс шалтгаалах бөгөөд өнгөний нягтралаас үл хамааран цаад орчин нэвт харагддаг онцлогтой.
 
Хэрэглээ:

  1. Төмөр (Fe) нь цахиурын элсэнд тодорхой хэмжээнд агуулагддаг ба үйлдвэрлэлд ашиглаж буй элсний найрлагад орсон хэмжээнээс хамааран цайвар ногоон туяатай ердийн шилийг үйлдвэрлэдэг. Түүхий эдийн найрлагад төмөр, төмрийн ислийг нэмснээр илүү тод ногоон бөгөөд хэт улаан туяаны нэвтрүүлэлтийг бууруулж, барилгын гадна фасад, интерьер зэрэгт ашиглахад тохиромжтой болгодог.
  2. Кобальт (Co) нь бусад нэмэлтүүдтэй харьцуулахад хамгийн их нөлөө үзүүлдэг буюу хүчтэй будагч элемент болдог. Гэрлийн их хэмжээгээр хаадаг тул гадна фасад тэр бүр ашигладаггүй. Архитектурын онцгой шийдлээр фасаданд оруулж болдог. Голчлон уран сайхны шил, интерьер гоёлын хана, хаалт, шилэн тавилга зэрэгт ашигладаг.
  3. Никель (Ni) нь шилний түүхий эдэд нэмэлтээр оруулахад саарал, бор өнгийн, гэрэл нэвтрүүлэлтийг бууруулдаг, нарны дулаан нэвтрүүлэлт мөн буурдаг тул нарны тусгал ихтэй барилгын гадна фасадад ашиглахад тохиромжтой. Өнгөний хувьд хэт тод биш тул оффис болон интерьерд нийцэл сайтай, олон янзаар ашиглах боломжтой.
  4. Селениум (Se) нь бусад нэмэлтээс ялгаатай нь металл биш бөгөөд дангаараа ховор олддог. Цахиурын элс буюу шилний түүхий эдэд маш бага хэмжээгээр нэмж өнгө тэнцвэржүүлэх буюу элсний найрлагад байгаа төмрийн нөлөөгөөр үүсдэг ногоон туяаг бууруулах зорилгоор хэрэглэгддэг. Төмрийн өндөр агууламжтай ердийн ногоон шилний гэрэл нэвтрүүлэлтийг сайжруулна. Өнгөний жигд байдлыг чухалчилдаг интерьерийн шилэн хана, шилэн хорго, музей, үзэсгэлэн зэрэгт илүү ашигладаг.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information