Түрхлэгтэй шил

Түрхлэгтэй шил

Түрхлэгтэй шил /coated glass/

Түрхлэгтэй шил гэдэг нь дулаан тусгаарлалт, эрчим хүчний хэмнэлт, нарны эрчим хүчний хяналт, ойлт, хэт ягаан болон улаан туяаны хамгаалалт эсвэл гоёл чимэглэлийн шинж чанар зэрэг шинэ шинж чанарыг өгөхийн тулд шилний гадаргуу дээр маш нимгэн металл ислийн давхаргааар бүрж сайжруулсан шинж чанартай шилийг хэлнэ. Үйлдвэрлэлийн аргаас нь хамааруулан гадны хэрэглээнд зориулсан
онлайн буюу хатуу түрхлэгтэй, эсвэл тусгаарлах шилэн багцад зориулсан офлайн буюу зөөлөн түрхлэгтэй гэж ангилна.

1) Цайртай шил /reflective float Glass/

Цайртай шилийг үйлдвэрлэлийн явцад буюу дулааны боловсруулалтын үед металл оксид (ZnO)-ын маш нимгэн үеийг үүсгэж үйлдвэрлэдэг. Үүнээс гадна энгийн хавтгай шил үйлдвэрлэсний дараа вакум орчинд тунадасжуулах байдлаар үйлдвэрлэх арга байдаг ч түгээмэл хэрэглэгддэггүй. Тиймээс цайртай шилийг зөвхөн хатуу түрхлэгтэй шил гэх нийтлэг бөгөөд буруу ойлголт байдаг.

Хэрэглээ:

  •  Цайртай шил нь хэт улаан туяа нэвтрүүлэлтийн хувьд их хэмжээгээр бууруулж, дулаан дамжуулалтын эсэргүүцэл багатай зэрэг шилэн фасадны үргүй зардлыг бууруулдаг давуу талтай тул шилэн хана, хаалт зэрэг тусгаарлах байдлаар ашиглах болон дотоод засалд ашиглахад өдрийн цагаар гаднаасаа харагдахгүй нууцлал шаардсан орчинг бүрдүүлэхэд төгс шийдэл болдог. Хэт ягаан туяаг мөн бууруулдаг тул хөшиг, тавилга өнгөө алдах, гандах явцыг бууруулж, тансаг харагддаг тул архитектурын дизайнд өргөн хэрэглэгддэг.
  • Өнгөний сонголт багатай ч интерьерийг илүү тансаг, минималист харагдуулдаг тул шкаф, тавилгын шилэн хаалга хийх боломжтой.
  • Гадаргуу нь бүрсгэр, барзгар биш тул лого, хээ, бичвэр зэргийн ирмэг тод харагдах болон суурь өнгө байхгүй тул илүү цэвэрхэн дизайн оруулах боломжтой.
  •  Наамал шилэн багц болон бүх төрлийн барилгын төсөлд ашиглах боломжтой.

 2) Low-E түрхлэгтэй шил

Low-E гэдэг нь Low Emissivity буюу бага дулаан ялгаруулалттай гэсэн утгатай. Шилний гадаргуу дээрх тусгай бүрхүүлд байх Ag (мөнгө)-ны үйлчлэлээр өрөө тасалгааны дулааныг буцаан ойлгож, дотоод орчинд үлдээдэг. Гадна орчны буюу нарны хэт халалтаар үүсэх өндөр дулааныг мөн ойлгож дотор тасалгаанд нэвтрэх дулааныг бууруулдаг чанартай. Наамал шилэн багцын бүтэц буюу гуурсны хэмжээ,
хоосон зайд байх хий болон хатуу, зөөлөн түрхлэг, 1, 2-р үеийн битүүмжийн чанартай байдал зэрэг олон зүйлээс хамааран оптик шинж чанар сайжрах нөхцөл бүрдэнэ.

  • UV туяаг 70–99% хүртэл шүүдэг тул тавилга, интерьерийн өнгө алдалтыг бууруулна.
  • Эрчим хүчний хэрэглээг 20–40% бууруулна.
  •  Дотор орчны дулаан алдагдлыг багасгана.
  • Зуны халалтыг бууруулж хөргөлтийн зардал хэмнэнэ.
  •  Конденсаци (хөлрөлт) үүсэх магадлал багатай.

1. Хатуу түрхлэгтэй Low-E (Hard-coat Low-E - Pyrolytic)                                                                                   

Үйлдвэрлэлийн явцад буюу өндөр температурт металл оксидыг шууд түрхэж 100- 200 нм зузаантай давхарга үүсгэж гаргаж авна. Үйлдвэрлэлийн явцад гаргаж авсан тул нягт, зураасанд тэсвэртэй, илүү бат бөх тул наамал шилэн багцын гадна талд ашиглаж болдог. Үйлдвэрлэлийн явцад маш нимгэн бөгөөд 1 давхарга үеэр хийгддэг тул үнийн хувьд бага ч оптик шинж чанараараа үр ашиг муутай байдаг.

2. Зөөлөн түрхлэгтэй Low-E (Soft-coat Low-E - Sputtered)                                                                                                           

Бэлэн болсон шилэн дээр вaакум орчинд нарийн бөгөөд олон давхар <100 нм зузаантай металл болон оксидын давхаргыг үүсгэнэ. Дулаан тусгаарлалт өндөр, механик гэмтэлд мэдрэмтгий тул шилэн багцын дотор тал (№2 болон №3)-д ашиглана. Дулаан дамжуулалтын эсэргүүцлийг нэмэгдүүлэх бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй тул орчин үеийн фасад, орон сууц, оффист ашиглахад тохиромжтой.

Хэрэглээ:

  •  Хэт улаан туяаг ойлгох, хэт ягаан туяаг үл нэвтрүүлэх шинж чанартай бөгөөд бусад боловсруулалтыг хийх, хатжуулсан байдлаар эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой зэргээс хамаарч барилгын фасад, цонх, шилэн хаалт зэрэг архитектур, дизайны олон шийдлээр ашиглах боломжтой.
  •  Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, оффис, дуу чимээ тусгаарлах чадвартай шилэн хана, төвлөрсөн агааржуулалттай байгууламж зэрэгт ашиглахад тохиромжтой. Наамал шилэн багцад ашиглах нь илүү үр ашигтай бөгөөд багцын хоосон орон зайг аргон хийгээр дүүргэвэл оптик шинж чанар илүү нэмэгддэг.
  •  Сүүлийн үеийн чиг хандлага эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, ашиглалтын зардлыг бууруулах зэрэг үр ашигтай барилгад төвлөрч байгаа бөгөөд наамал шилэн багцтай барилгын цонх, хаалганы хувьд хамгийн тохиромжтой нь зөөлөн түрхлэгтэй Low-E шил байна.

Low-E шилтэй шилэн багцыг хаалга, цонх, шилэн фасаданд ашигласнаар та гэр орон, ажлын байрныхаа ашиглалтын зардлыг урт хугацаанд хэмнэх болно. "Шилэн Хийц"ХХК нь 2006 онд Монголд анх удаа Low-E түрхлэгтэй шилийг оруулж ирэн, хэрэглэгчийн хүртээл болгосон олон жилийн туршлагатай компани юм.

3) Нарны хяналтын түрхлэг (Solar control coating)

Барилгын цонхоор орж ирэх нарны дулааныг бууруулах зориулалттай түрхлэг. Нарны хэт халалтаар үүсэх барилгын дотоод дулааныг багасгах зориулалттай бөгөөд экватор орчмын нутаг дэвсгэр, шилэн фасадтай өндөр барилгуудад хамгийн тохиромжтой. Үүнээс хамааран хэрэглээний хувьд хязгаарлагдмал байдаг.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information