Дэлгэрэнгүй тайлбарDetailed information
Энгийн шилний гадаргуу дээр өнгөт бүрхүүл үүсгэн бүтэн ба хээ гаргах эсвэл хамгаалалтын зориулалтаар будаг түрхсэн, шатаах замаар будгийг бэхжүүлэх зэрэг боловсруулалтад оруулж гаргаж авсан шилийг будсан шил гэнэ.
Үйлдвэрлэх технологиос шалтгаалаад дараах төрлүүдтэй. Үүнд:
- Керамик будгийг түрхэж, шатаасан
- Шүршиж будсан,
- Түрхэж будсан
Будсан шилний үзүүлэлтүүд:
- Нягт (ойролцоогоор): 2.4-2.6 г/см3
- Шугаман тэлэлтийн коэфициент: 8-9 x 10-6 1/оС
- Дулааны итгэлцүүр: 5.5-6.0 Вт/м*К
- Гэрэл нэвтрүүлэлт: Өнгө болон шилний зузаанаас хамаараад 10-80%
Хэрэглээ:
- Керамик будагтай шил нь технологийн хувьд өнгө тогтвортой, зураас чийг болон нарны гэрэлд тэсвэртэй, будаг хуурах асуудал маш бага тул барилгын фасад, хаалттай хана, нар халхлах шил зэрэгт ашиглахад тохиромжтой. Дулаанд тэсвэртэй металлын ислүүдийг ашиглан ногоон, цэнхэр, хүрэн, саарал зэрэг тогтвортой өнгөнүүдийг гаргаж авдаг. Улаан, улбар шар, шар, нил ягаан зэрэг өнгөөр будах боломжтой ч нарийн технологи шаардлагатай тул өртөг өндөр байдаг.
- Энгийн будгийг шүрших болон түрхэх замаар будсан шил нь зураасанд мэдрэмтгий бөгөөд нарны гэрэлд гандах талтай ч өнгөний сонголт ихтэй, будгийн өнгөнд хязгаарлагдахгүй. Тиймээс интерьер, түр хийц, самбар, ширээний тавцан, хөргөгчийн нүүр, чимэглэлийн элемент зэрэг нар, салхи зэрэг цаг уурын шууд үйлчлэлд өртөхгүй байдлаар ашиглах нь илүү тохиромжтой бөгөөд үр ашигтай.