Маатласан шил /Translucent glass/

Маатласан шил /Translucent glass/

Шилний нэг талын гадаргууг барзгаржуулж сарнилтын янз бүрийн түвшинтэй гэрлийг нэвтрүүлж, үзэгдэх орчныг тод бус бүдгэрүүлж боловсруулалт хийснийг маатласан буюу бүдгэрүүлсэн шил гэнэ.

Энэ төрлийн шилийг гаргаж авах үйлдвэрлэлийн 3 арга байдаг.

  1. Хүчлээр идүүлсэн (Acid-etched glass) - Энгийн хавтгай шилний гадаргууг HF (фторт ус төрөгч)-өөр идүүлж микро түвшний барзгар гадаргууг үүсгэнэ.
  2. Элсээр шүрших (Sandblasted glass) - Элс эсвэл өөрөө элэгдэлд тэсвэртэй маш хатуу, талст бүтэцтэй абразив материалаар өндөр даралтаар шүршиж механик аргаар барзгар гадаргуу үүсгэнэ. Энэ нь илүү барзгар бөгөөд хээ, зураг хийхэд тохиромжтой.
  3. Бүдгэрүүлсэн наалт наах - Энгийн хавтгай шилэн дээр бүдгэрүүлсэн хальсан наалт нааж түр хугацаанд ашиглагдах байдлаар үүсгэж болно.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information