“Шилэн Хийц” ХХК нь “Барилгын цонх, хаалганы техник хяналтын байгууллага”-ыг 2023 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь шил, шилэн хийц, цонх, хаалга, хаалт, шилэн багц болон хатжуулсан шилний чанарт хяналт тавих үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.
Үндэсний болон олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, норм дүрмийг баримтлан барилгын цонх, хаалганы техникийн хяналтын ажлыг гүйцэтгэх бөгөөд баталгаажсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглаж орчин үеийн жишигт нийцсэн техникийн хяналтын байгууллага ажиллаж байна.
(MBW-1824 Door and Window insulation Properties Test Machine)
(CWWS-2324 Door and window physical property tester)
Гол үзүүлэлтүүд
(Insulating glass dew point tester)
Хэрэглэгчдийн санааг хамгийн их зовоодог асуудал болох цонхны шилэн багцын цанталтыг шалгаж, чанарыг баталгаажуулна.
(Dropping Hammer Impact Testing Machine)