
Щвейцарийн Альпийн нуруунд байрлаж байсан “Mirror House” нь Америкийн уран бүтээлч Doug Aitken-ийн туурвисан Mirage Gstaad нэртэй уран сайхны инсталляци юм. Энэхүү бүтээл нь 2019 оны хоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл олон нийтэд дэлгэгдэж, дараа нь бүрэн буулгагдсан байна.
Архитектурын хувьд шалнаас бусад бүх гадаргуу (гадаад фасад, дотоод хана, тааз) толин хавтангаар бүрхэгдсэн бөгөөд байгаль орчин, ан амьтад, цаг агаарын өөрчлөлтийг тасралтгүй тусган, алсаас харахад барилга байгальтай ууссан мэт харагддаг. Байшин дотор ороход ч байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна.
Mirage Gstaad нь Doug Aitken-ийн толин бүтээлүүдийн гурав дахь нь бөгөөд 2017 онд Палм Спрингсийн элсэн цөлийн Desert X үзэсгэлэнд, 2018 онд Детройт дахь банкны дотоод шилэн хэсэгт ижил аргачлалтай бүтээлүүдийг туурвиж байжээ. Бүтээл нь түр хугацааны инсталляци тул газрын бүтцийг гэмтээхгүй шийдэл, төмрийн агууламж багатай, тунгалаг, өндөр тусгалтай шил ашигласан.
Тус бүтээл олон хүний хувьд сонирхолтой, гайхалтай байсан ч тэнгэрт нисэж буй шувууд барилгын тусгалаас болж мөргөлдөх эрсдэл үүссэн. Тиймээс Doug Aitken “Щвейцарийн шувуу хамгаалах нийгэмлэг”-тэй зөвлөлдөж, фасад дээр тэмдэглэгээ байрлуулсан байна.
Фасадын толин бүтэц нь дараах давхаргаас бүрдсэн: гадаргуугийн тусгалын давхарга, хатжуулсан шил, ган хавтан, хамгаалалтын бүрхүүл (anti-oxidation, UV coating), далд бэхэлгээтэй каркас.